Orthodontics Cases

Orthodontics Cases Orthodontics Cases

Аппаратны төрөл

  • Метал аппарат

    Метал аппарат

    Метал нь үзэмж байдлаасаа дутагдалтай байдаг ч хэт их зай гарсан шүд болон буруу зуулт,
    нээлттэй зуулт зэрэгт ашиглагддаг хэвэнд оруулах хүч сайтай арга юм.

    Заалт
    • Олон нийттэй бага харьцдаг
    • Гадаад үзэмжинд анхаарал хандуулахааргүй бага насныхан
    • Хямд эмчилгээний төлбөр
    • Хурдан хугацааны эмчилгээг хүсэж байгаа хүн
  • Керамик аппарат

    Керамик аппарат

    Шүдний өнгөтэй ижил хагас тунгалаг материалаар хийгддэг нүдэнд өртөөд байхгүй,
    сайн тэгшлэгч аппарат юм.
    Амаа том ангайж инээх, ярихад цэвэрхэн харагдах ба тэгшлэх чадвар
    нь бусдаасаа дутахааргүй үр дүнтэй байдаг.

    Заалт
    • Нүдэнд ил аппарат зүүхийг хүсэхгүй хүмүүс
    • Шүд хэт нааш цааш орсойсон хүн
    • Байнга эмнэлэгт ирээд байх боломжгүй хүн
  • Киллипи-Си аппарат

    Киллипи-Си аппарат

    Энэхүү аппарат нь керамик дээр тагтай өөрөө боох чадвартай төдийгүй
    үрэлтийн хүч багатай бөгөөд бага хүчээр шүдийг хөдөлгөөнд оруулан,
    өвдөлт бага өгдөг давуу талтай.

    Заалт
    • Нүдэнд ил аппарат зүүхийг хүсэхгүй хүмүүс
    • Соёо хэт товойж гарсан хүн
    • Богино хугацаанд аппарат зүүхийг хүссэн хүн
    • Олон давтан ирэх боломжгүй хүн
  • MTA (Mini Tube Appliance)

    MTA (Mini Tube Appliance)

    MTA нь жижиг хоолой бүхий аппарат бөгөөд шүдний өнгөн хэсэгт тогтоож
    шүдийг тэгшлэх ба гадны биетийн мэдрэмж бага, шүдийг хэсэгчлэн тэгшлэхэд ашиглана.

    Заалт
    • Нүдэнд ил аппарат зүүхийг хүсэхгүй хүмүүс
    • Урд шүдэнд бага зэрэг зай гарах юмуу орсгор болсон хүн
    • Богино хугацаанд үр дүнтэй эмчилгээ хийлгэхийг хүссэн хүн
    • Өөрт төвөггүй байдлаар аппарат зүүхийг хүссэн хүн
  • 3D өнгөгүй аппарат

    3D өнгөгүй аппарат

    Өнгөгүй аппарат нь ямар нэгэн төмөр ашиглахгүй, өнгөгүй нимгэн пластик
    материал ашиглан шүдний хэлбэрийг засаж өгдөг. Өвчтөн өөрөө аппаратаа зүүж авч байх боломжтой.
    3D принтэр ашиглан 2-3 долоо хоногт шүдний хөдөлгөөнд тохирсон шинэ аппаратыг хэвлэж өгөх болно.

    Заалт
    • Төмрын харшилтай хүн
    • Аппарат зүүсний дараа амны хөндийн ариун цэвэрт санаа зовсон хүн
    • Нүдэд ил харагдах аппарат зүүхийг хүсэхгүй байгаа хүн
    • Олон нийтийн өмнө ажил хийдэг хүн
  • Нууц аппарат (Incognito)

    Нууц аппарат (Incognito)

    Нууц аппарат нь шүдний дотор талд суулгаж өгөх ба гадна талд ил ямар
    ч зүйл харагдахгүй. Нүд ил харагдахгүй аппаратууд дотроос хамгийн үр дүнтэй арга бөгөөд өвчтний
    онцлогт тохирсон аппаратыг хэвлэн хийж өгдөг.

    Заалт
    • Нүдэд ил харагдах аппарат зүүхийг хүсэхгүй байгаа хүн
    • Олон нийтийн өмнө ажил хийдэг хүн
    • Үйлчилгээний байгууллагад ажилдаг хүн