Хэвлийн өөх соруулалт
Хэт том хэвлий таныг тарган харагдуулдаг. Хэвлийн таргалалтын гол шалтгаан нь хэвлийн дээд болон доод хэсгийн өөхөн хуримтлал үүссэнээс болдог. Ийм учраас өөхийг ажилбараар салгаж авах нь маш чухал. Хэвлийн таргалалт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хамгийн түгээмэл байдаг.
Биеийн бусад хэсгүүдтэй харьцуулахад үр дүн нь хамгийн сайн байдаг.
Хэвлий хэсэгт илүүдэл өөх хуримтлагдаснаар бусад эрүүл хэсэгт асуудал үүсэх эрсдэл нэмэгддэг учраас эмч нар өөх соруулах аргыг зөвлөдөг.
Гүн нойрсуулах мэдээ алдуулалтыг хэвлийн өөх соруулах ажилбарт ашигладаг бөгөөд ингэснээр жижиг хэмжээтэй зүсэлт хийж нарийн гуурс оруулан өөхийг соруулж гаргана. Ажилбараас 3-4 хоногийн дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа орох боломжтой.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
Хэвлийн дээд: 30 мин
Хэвийн доод: 1 цаг
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
(Хэсэг хугацаанд хэвлийн бариу
хувцас өмсөх шаардлагатай)
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах
Гуяны өөх соруулалт
Ихэнх эмэгтэйчүүд биеийн дээд хэсэг хэвийн хэмжээтэй байдаг ч доод хэсгээрээ илүүдэд өөхөн хуримтлалтай байдаг.
Учир нь бие нь доод хэсэгтээ илүү өөх хуримтлуулдаг гэсэн үг.
Гуяны өөх соруулалтаар та өөрийн биеийн дээд, доод хэсгийн жигд харьцааг олж авна.
Гуяны дотор өөх соруулалх
Гуяны дотор талын илүүдэл өөх дан ганц харагдах талаасаа тааламжгүй байгаад зогсохгүй зарим арьсны өвчин,
алхаж байх явцад үрчлээнүүд нь үрэлдсэнээс арьсны нөсөөжилт үүсгэх шалтгаан болдог.
Гуяны дотор талын өөх соруулах ажилбар хийлгэснээр таны биеийн доод хэсэг маш сайхан харагдах болно.
Гуяны гадар өөх соруулах
Өөхний хуримтлал нь ихэнхдээ эмэгтэй хүнд биеийн доод хэсгийн гуяны гадар хэсгээр байдаг бөгөөд хамгийн түгээмэл хийгддэг
өөх соруулах ажилбар юм. Гуяны гадар хэсэг дэхь өөх нь дасгал болон дэглэм барих аргаар арилгахад хэцүү,
гэхдээ өөх соруулах ажилбар нь үүнийг амархан засаж чадна.
Гуяны арын өөх соруулах
Гуяны арын хэсэгт хуримтлагдсан өөх хөндлөн шугамтай учир целлюлит үүсэх шалтгаан болдог.
Өндөр технологийн анагаахын төхөөрөмжийн тусламжтай та илүү гоолиг, дур булаам гуятай болох болно.
Гуяны арын өөх соруулах ажилбар нь хөлийг сайхан харагдуулахаас гадна таны өгзөгийг өргөж өгөх магадлалтай.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
30 минутаас 1 цаг
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
(Хэсэг хугацаанд бариу
хувцас өмсөх шаардлагатай)
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах
Өгзөгний өөх соруулах
Унжгар биш чанга өгзөг нь хамгийн сайхан өгзөгт тооцогддог. Та нас ахих тусам таны өгзгөнд илүү их өөх хуримтлагдсанаар
өгзөг тань унжиж улмаар өгзөг, гуя хоёрын зааг үгүй болох нь биеийн галбирыг таагүй харагдуулдаг.
Ийм учраас өгзөгний өөх соруулалтаар өгзөгний төвөөс бус зах хэсгээс 2/3 орчим хэмжээний өөхийг авч улмаар дур булаам өгзөгийг бий болгоно.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
1 цаг
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
(Хэсэг хугацаанд бариу
хувцас өмсөх шаардлагатай)
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах
Бүсэлхийн өөх соруулалт
Өөхний хуримтлал нь эрчүүдэд ихэнхдээ зүүн болон баруун талаар, харин эмэгтэйчүүдэд сүүжний ясны дээд хэсгээр илүү хуримтлагдана.
Бүсэлхийнд өөх хуримтлагдах нь таны гадна төрхийг таагүй харагдуулна.
Биеийн гадна өөхний хуримтлалыг арилгах замаар бүсэлхийний хэмжээг багасгахад илүү үр дүнтэй.
Энэ ажилбарыг бүсэлхий хэсгээрээ гоолиг болох хүсэлтэй эмэгтэйчүүд болон хэвлийн булчинтай болохыг хүссэн эрчүүдэд санал болгодог.
Эмчтэй зөвлөлдөж байхдаа арьсны уян хатан чанар болон өөхний хуримтлалын хэмжээгээ шалгуулах хэрэгтэй.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
1-2 цаг
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
(Хэсэг хугацаанд бариу
хувцас өмсөх шаардлагатай)
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах
Нурууны өөх соруулалт
Нурууны хэсэгт өөх хуримтлагдаснаар усны хувцас, дотуур хувцас өмсөхөд биеийн шугамыг эвгүй харагдуулна.
Эдгээр шугам нь хувцас өмссөн ч харагддаг. Ахимаг насанд нуруунд өөх хуримтлагдах нь хэвийн үзэгдэл юм.
Та өөх соруулах ажилбар хийлгэснээр илүү галбирлаг, сайхан нуруутай болох боломжтой.
Нурууны өөх соруулах ажилбар хийхэд нилээд төвөгтэй бөгөөд нарийн ур чадвар шаарддаг учир нь нуруунд өөх нэг хэсэг газарт бус олон
газарт хуримтлагддаг. Нурууны өөх соруулах ажилбар нь ихэвчлэн гарны болон бүсэлхийний ажилбартай хослуулан хийгддэг.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
1 цаг
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
(Хэсэг хугацаанд бариу
хувцас өмсөх шаардлагатай)
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах
Гарны өөх соруулалт
Гарны дотор хэсэгт булчин, мэдрэлийн зангилаа байдаг учир өөхийг нь авахад хамгийн хэцүү байдаг.
Энэ хэсэгт хийгддэг өөх соруулалт нь илүү болгоомжтой байхыг шаарддаг учир нь нимгэн арьсны хэсэгт мэдрэл болон цусны судаснууд тохиолддог.
Өөхний хуримтлалыг салгахдаа хоёр мөр болон гарнаас авах нь гарны өөх соруулалтын хамгийн чухал хэсэг юм.
Хамгийн гол нь гарны дотор талаас хангалттай хэмжээний өөх авсны дараагаар гар шулуун болж биед гайхалтай харагддаг.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
1-2 цаг
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
(Хэсэг хугацаанд бариу
хувцас өмсөх шаардлагатай)
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах
Нүүрний өөх соруулалт
Нүүрэнд өөх хуримтлагдсанаар царай их ядарсан харагддаг.
Энэ үзэгдэл нь удамшлын шалтгаанаас болж зарим хүмүүст тохиолддог хэдий ч нүүрний өөх соруулалтаар үүнийг засч болно.
Өөх ихээр хуримтлагдсан тохиолдолд энгийн өөр соруулалт болон арьс чангалалт нүүрний хэлбэрийг засахад тус болно.
Нүүрний өөх соруулалт зөвхөн нүүрийг чангаруулаад зогсохгүй нас ахиснаас үүдэлтэй шанаа,
хүзүүний шугамны өөрчлөлтийг засаж сайхан болгодог.
Хэрвээ таны нүүр уян чанараа алдсан бол арьс татах ажилбарыг давхар хийлгэж болох бөгөөд нүүрний өөх соруулалт таны
нүүрний V хэлбэртэй харагдуулахад тусална. Хэрвээ шанааны булчин хэт хөгжсөн бол ыг нүүрний өөх соруулах
аргатай хослуулснаар илүү үр дүнтэй.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
1 цаг
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах
Шилбэний өөх соруулалт
Шилбэ нь их хэмжээний өөх хуримтлуулдаг биеийн хэсэг биш хэдий ч үүн дээр булчин задралын эмчилгээг хийдэг.
Шилбэ болон өвдөгний хэсэгт өөх хуримтлагдсан тохиолдолд боломжтой бол арьсны өөхийг авч шилбэний булчин дахь нуугдсан
өөхний хэсгийг гаргах замаар шилбийг гоолиг туранхай болгоно.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
30 min - 1 hour
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах
Мини өөх соруулалт
Энэ ажилбараар хүний биеийн тодорхой хэсэг газраас жишээлбэл шанаа, эрүү, хавирга болон бусад өөхийг нь
соруулснаар биеийн хэлбэрийг сайхан болгох боломжтой газруудаас авч биеийг богино хугацаанд дур булаам болгоно.
Мини өөх соруулалт нь богино хугацаа шаардах бөгөөд зөвхөн хэсэг газрыг сайхан болгоход чиглэсэн ажилбар юм.
Бага хугацаа зарцуулахаас гадна хавдалт болон эмзэглэлт бага өгнө.
-
Ажилбарт шаардагдах
хугацаа
30 минутаас 1 цаг
-
Эдгэрэхэд шаардагдах
хугацаа
Оёдол салгах: 7 өдрийн дараа
-
Мэдээ алдуулалтын
төрөл
Тайвшруулах