Мэс заслын өмнө
Цус шингэлдэг эм тариа (жирэмслэлтийн эсрэг эм, гормоны эм, витамин Е, аспирин гэх мэт)-г мэс заслаас 2 долоо хоногийн өмнө уухгүй байх хэрэгтэй.
Түүнчлэн өндөр даралт, зүрхний өвчин, чихрийн шижин, бамбай булчирхайн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд хариуцсан эмч зөвлөгчид хэлэх шаардлагатай.
Тамхи нь цээжинд цэр хурааж, ханиалгах найтаалгах байдлыг үүсгэж мэс заслын дараа цус алдалтыг үүсгэх тул мэс заслаас хамгийн багадаа 3 хоногийн өмнө тамхиа зогсоох хэрэгтэй.
Мэс заслын өдөр ханиад хүрсэн эсвэл амьсгалахад хүндрэлтэй байгаа тохиолдолд эмчид мэдэгдэх шаардлагатай.
Мэс засал хийлгэхээс өмнө зөөлөн найрлагатай савангаар биеэ угааж, линз, ээмэг бөгж зүүлт, аксессор, үнэт эдлэлээ орхиж, гар болон хөлийн хумсаа арилгаж ирэх хэрэгтэй.
Мэс заслаас 6 цагийнн өмнө хоол хорих ба ингэхдээ бохь, чихэр, ус зэрэг амруу орох бүх зүйлийг хориглоно.
(Бүтэн норкозтой мэс заслын тохиолдолд 8 цаг хоол хорих)
Биед эвтэйхэн хувцас өмсөж маск, малгай, ороолт, нары шил бэлдэж ирнэ үү. Мэс заслын дараа жолоо барихыг хориглоно.