Хамрын дахин мэс засал нь өмнөх хагалгаанаас үүссэн дутагдлыг засаж шинэчлэх зорилготой хийгддэг. Эхний хагалгаанаас илүү төвөгтэй хүндрэлтэй байдаг учир эмчээс нарийн ур чадвар шаардагддаг.

Хамрын дахин мэс засал

Хамрын дахин мэс заслын мэдээлэл

Хамрын дахин
мэс заслын мэдээлэл

  • Хугацаа
    Хугацаа

    2 цаг

  • Оёдол авах
    Оёдол авах

    1~2 долоо хоногийн дараа

  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх

    Шаардлагагүй

  • Эдгэрэх явц
    Эдгэрэх явц

    Оёдол авхуулсны дараа
    энгийн амьдралд орох

  • Эмчилгээ
    Эмчилгээ

    2 ~ 3 удаа

  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт

    Нойрсуулах

Хамрын дахин мэс засал
юу вэ?

Хамрын дахин мэс засал нь өмнөх хагалгаанаас үүссэн дутагдлыг засаж
шинэчлэх зорилготой хийгддэг.

Эхний хагалгаанаас илүү төвөгтэй хүндрэлтэй байдаг учир эмчээс нарийн
ур чадвар шаардагддаг.

  • Клиникийн
    арвин
    туршлага

  • Хурдан
    эдгэрэлт

  • Нарийн ур
    чадвар

Хамрын дахин
мэс заслын арга

    • Хиймэл биетийг буруу байрлуулсан тохиолдолд
    • Хиймэл биетийг буруу байрлуулсан тохиолдолд

    Арга 01

    Хиймэл биетийг буруу
    байрлуулсан тохиолдолд

    Шалтгаан
    • Хиймэл биетийн байрлал буруу
    • Хиймэл биетийн хэмжээ тохироогүй

    Засах арга Өмнөх хиймэл биетийг арилгаж үйлчлүүлчийн нүүрний хэлбэрт тохирсон
    хамрыг бүтээнэ. Дахин суулгацыг зөв тохируулан суулгаж тогтоож өгнө.

    • Хамрын хиймэл биет хазайсан тохиолдолд
    • Хамрын хиймэл биет хазайсан тохиолдолд

    Арга 02

    Хамрын хиймэл биет
    хазайсан тохиолдолд

    Шалтгаан
    • Хиймэл биет яс болон ясны хальсны хооронд зөв байрлуулаагүй тохиолдолд
    • Хагалгааны явцад ясны хальс урагдан хиймэл биет сайн суугдаагүй тохиолдолд

    Засах арга Хиймэл биетийг арьсны доод талд зөв байрлуулж өгөх хэрэгтэй.
    Ялангуяа хамрыг нээхгүйгээр дахин хагалгаанд орох тохиолдолд яс болон ясны арьсыг сайн тусгаарлаж зөв байршуулах нь эмчийн нарийн ур чадвараас хамаардаг.

    • Хиймэл биетээс үдээд хамрын үзүүр өөрчлөгдсөн тохиолдолд
    • Хиймэл биетээс үдээд хамрын үзүүр өөрчлөгдсөн тохиолдолд

    Арга 03

    Хиймэл биетээс үдээд хамрын үзүүр өөрчлөгдсөн тохиолдолд

    Шалтгаан
    • Хиймэл биетээр хамрын нурууг хэт өндөрлөсөн тохиолдолд
    • Хамрын үзүүрийн мэс засал хийлгүй силиконоор үзүүр өндөрлөсөн тохиолдолд
    • Хувь хүний биеийн бүтэц, онцлогоос хамааран арьс нимгэрэх эсвэл даралт цожрол өгөх тохиолдолд

    Засах арга Хамрын үзүүрийн хиймэл биетийг арилган өөрчлөгдсөн мөгөөрсийг
    сэргээсний дараа мөгөөрс болон арьсны холбогч эдийг ашиглан
    хамрын үзүүрийн хэлбэрийг төрөлхийн мэт янзалж өгдөг.
    Вонжин нь өөрийн эдийг ашиглан мөгөөрсийг зөөлөн суулгаж цаг
    хугацаа өнгөрсөн ч арьс нимгэрч хамрын үзүүр улаахаас сэргийлж өгдөг.

    • Хиймэл биетийг хүлээж авахгүй байх тохиолдолд
    • Хиймэл биетийг хүлээж авахгүй байх тохиолдолд

    Арга 04

    Хиймэл биетийг хүлээж авахгүй байх тохиолдолд

    Шалтгаан
    • Хиймэл биет суулгасан хэсгийн эргэн тойрон хатуурч нарийсан, гаднах арьс чангарч татагдах тохиолдолд
    • Хамрын мэс заслын дараа үүссэн үрэвсэл бүрэн эдгээгүй тохиолдолд

    Засах арга Хамрын таславчийн мөгөөрс болон бусад мөгөөрсийг ашигласан сунгасан мэс заслаар дамжуулан янзлах боломжтой. Дараа нь мөгөөрсөөр хамрын үзүүр хэсгийн төрөлхийн мэт суулгаж өгнө.

    • Хамрын нуруу хэт өндөр тохиолдолд
    • Хамрын нуруу хэт өндөр тохиолдолд

    Арга 05

    Хамрын нуруу хэт өндөр тохиолдолд

    Шалтгаан
    • Нүүрний харьцааг харгалзан үзэхгүйгээр хамраа хэт өндөрлөсөн тохиолдолд.

    Засах арга Өмнөх хиймэл биетийг арилган хувь хүний онцлог нүүрний харьцаанд тохирсон силиконыг суулгаж, төрөлхийн мэт хамрыг бүтээнэ. Мөн тодорхой хэмжээнд хамрын нурууг хиймэл биет суулгахгүйгээр хамрын товоож гарсан хэсгийг янзлан өөрийн мэт хамрыг хийж болно.

    • Хамрын нуруу нарийн эсвэл арьс хэт нимгэн учраас хиймэл биет гэрэлтэж харагдах тохиолдолд
    • Хамрын нуруу нарийн эсвэл арьс хэт нимгэн учраас хиймэл биет гэрэлтэж харагдах тохиолдолд

    Арга 06

    Хамрын нуруу нарийн эсвэл арьс хэт нимгэн учраас хиймэл биет гэрэлтэж харагдах тохиолдолд

    Шалтгаан
    • Хиймэл биет суулгах хэмжээ бага
    • Арьс хэт нимгэн учир хиймэл биет гэрэлтэж харагдах тохиолдолд

    Засах арга Хиймэл биет хийх зай бага тохиолдолд өмнөх биетийг арилган хүвь хүний нүүрний хэлбэрт тохирох биетийг суулгаж өгнө. Биетийн хамгийн тохирсон хэмжээ нь эмэгтэй 10mm, эрэгтэй 13mm байдаг. Нимгэн арьснаас болоод хиймэл биет гэрэлтэж харагдах тохиолдолд өөрийн арьсны холбогч эдийг ашиглан хувь хүнд тохирсон дизайн гаргасны дараа биетийг суулгаж төрөлхийн мэт үр дүнг харж чадах болно.

    • Хамрын үзүүр навтайсан тохиолдолд
    • Хамрын үзүүр навтайсан тохиолдолд

    Арга 07

    Хамрын үзүүр навтайсан тохиолдолд

    Шалтгаан
    • Хамрын үзүүрийн тулгуур бүтцийг харгалзан үзэхгүйгээр мэс засал хийснээс хамрын үзүүрийн мөгөөрс дарагдаад навтайсан.

    Засах арга Хамрын таславчийн мөгөөрсийг ашиглан хамрын үзүүрийн тулгуурыг босгож бат бөх болгосны дараа мөгөөрсийг суулгаж янзална.

Давтан хагалгааг хэзээ
хийлгэж болох вэ?

  • Давтан хагалгаа нь өмнөх хагалгаанаас 6 сарын дараа хийлгэвэл сайн.
  • Дахин хагалгааг хурдан хийлгэхийг хүсэн, яарч шийдвэр гаргавал
    бүтцийн хувьд асуудал үүсэх учир хангалттай бүтэц тогтосны дараа
    туршлагатай эмчээр хийлгэх нь маш чухал.
  • 6 сарын
    дараа

  • Арьсны бүтэц
    бүрэн эдгэрч
    дууссаны дараа