-
Өөх соруулалтын дараа миний арьс овгор болох уу?
Өөхний эсийн хуримтлалыг арилгах эсвэл нэг хэсгийн өөхний эсийг авах үед арьс овгор харагдаж болно. Манай нарийн мэргэжилтнүүд соруулах өөхний хэмжээг яг тохируулж соруулснаар ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй.
-
Өөх соруулалтын дараа арьс сулрах уу?
Арьсны унжилтаас сэргийлэх үүднээс хэр их хэмжээний өөх авах вэ гэдэг нь чухал, мөн арьсны гадаргуу хэлбэрээ алдахгүй байхаар урьдчилж загварчилдаг. Арьс унжихаас сэргийлэх хамгийн чухал зүйл нь бариу хувцас өмсөх явдал.
-
Өөх соруулалтын дараа би дахиад жин нэмчихвэл яах вэ?
Жинхэнэ өөхний эсүүдийг соруулж авсан учраас та ажилбарын дараа дахин жин нэмэх явдал байхгүй. Гэсэн хэдий ч тэр хэсэгт нь бага зэргийн өөхний эд үлдэж байгаа тул та дэглэм бариагүй тохиолдолд өөхний эсүүд олширч дахин жин нэмж болзошгүй. Тийм учраас бид таньд ажилбарын дараа илүү үр дүнтэй байлгах үүднээс дасгал хөдөлгөөн хийж байхыг зөвлөе.
-
Хавдалт гэх мэт сөрөг нөлөө байдаг уу?
Ажилбар хийсэн хэсэгт эхний 7 хоногтоо үрэвсэл үүсэх, цус хурах шинж тэмдэг илэрч болно. Арьс ба арьсны доорх эдүүд хатуурч улмаар сорви үүсэх боловч аажимдаа жижгэрнэ.
Цус хурах болон хавдах нь тодорхой үетэй шаттай бөгөөд мэс заслын дараа ажиглагддаг.Эдгээр шинж тэмдгүүд нь өдөр өдрөөр багасах боловч, сорви арилахад хэдэн сар шаардлагатай. Бид өвчтөнүүдээ аль болох идэвхтэй байлгаж хавдалтыг багасгах үүднээс хөнгөнөөр алхаж байхыг зөвлөдөг.
-
Өөх соруулахад ямар алхмууд байдаг вэ?
Аль хэсэгт хийж байгаа гэдгээс шалтгаалах ба ерөнхийдөө хуримтлагдсан эсүүдийг хайлуулсны дараа нарийн гуурсаар соруулж авдаг. Энэ замаар эд эс, мэдрэлийн судлыг гэмтээхээс ангид байж чаддаг. Мөн бид өвчтөнүүддээ хавдалтыг бууруулахад дэм болох үүднээс бариу хувцас өмсөхийг зөвлөдөг бөгөөд энэ нь биеийн галбирыг барьж байдаг. Бариу хувцаснууд нь хувь хүний биеийн онцлогоос хамаарах бөгөөд эхэндээ хэт бариу, тухгүй байж болох ч 2-3 сар өмсвөл маш сайн.
-
Хэдий хэмжээний өөхийг соруулах боломжтой вэ?
Соруулах өөхний хэмжээнд хяналт тавьдаг учир нь эрүүл, гоо биед зайлшгүй тодорхой хэмжээний өөх байх шаардлагатай. Мөн өөх хэт багассанаас арьс сулбагар болох үндэс болно. Тиймээс бид таны биеийн бүх өөхийг соруулж чадахгүй, эмчийн оношлогооны дараа таны бие махбодын онцлог, байдал, арьс зэргээс шалтгаалж арилгавал зохих өөхний хэмжээг тогтооно.
-
Бариу хувцас заавал өмсөх шаардлагатай юу?
Ажилбараас 1 сарын дараах хугацаанд өвчтөн болж өгвөл 24 цаг өмсөх ёстой. Үүний дараагаар мэс заслаас илүү сайхан үр дүн харахын тулд хамгийн багадаа 2-3 сарын хугацаанд бариу хувцасыг өмсөхийг зөвлөдөг.
-
Өөх соруулалтын дараа хэр хурдан хугацаанд үр дүн нь мэдэгдэхүйц болох вэ?
Үр дүнгийн хувьд өөх соруулсны дараа шууд мэдэгдэнэ. Хавдалт, цус хуралт гэх мэт шинж тэмдгүүд мэс заслын дараах 2 долоо хоногийн хугацаанд илрэх ба удалгүй бага багаар эдгэрнэ. 2-3 сар өнгөрөхөд арьс чангарч бие илүү галбирлаг болсон нь мэдэгдэж эхэлнэ. Галбиржуулах нөлөө нь эдгэрэлтийн явц болон тухайн хүний биеийн онцогоос шууд хамаарч хугацаа нь харилцан адилгүй байна.
-
Миний биеийн жин өөрчлөгдөх үү?
Өөх соруулалтаар биеэс өөхний эсийг соруулдаг учир жин хаях үндэс болно. Та үр дүн болон жингийн ялгааг толинд хараад л шууд мэдрэх болно.
-
Хэзээнээс өдөр тутмын амьдралдаа орох боломжтой вэ?
Хавдаад эдгэж эхэлтэл 1 долоо хонох боловч өдөр тутмын амьдралдаа ороход саад болохгүй.
5 өдрийн дараа өвчтөнүүд ажилдаа эргэж орох боломжтой болдог. Ихэвчлэн хэсэг газрын эсвэл унтуулах мэдээ алдуулалт хийгдсэн байдаг учир наркоз гарахад ижил хугацаа шаардагдана.