Мэс заслын өмнө
Мэс заслаас дор хаяж 2 долоо хоногийн өмнө цусны эргэлтийн хяналтыг алдагдуулдаг эм хэрэглэхээ зогсоох
(ургамлын эмчилгээ, Е витамин, аспирин). Хэрвээ та булчингийн хүчдэл ихсэх, зүрх өвчин, чихрийн шижин,
бамбай булчирхайн үрэвсэл зэрэг өвчинтэй бол энэ тухайгаа зөвлөх эмч, мэс засалчид мэдэгдээрэй.
Хэрвээ та томуу төст ханиадтай бол амьсгалын системээ шалгуулахаар зөвлөх эмч, мэс засалчид мэдэгдээрэй.
Хэрвээ таны сарын тэмдэг ирсэн бол үүнийгээ зөвлөх эмчдээ урьдчилж мэдэгдээрэй.
Мэс заслаас долоо хоногийн өөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийнхээ төлөө архи, тамхи бүү хэрэглээрэй.
Мэс засал хийх өдөр зөөлөн савантай шүршүүрт орж, эмнэлэгт ирэхийн өмнө харааны линз, гоёл чимэглэлээ авч,
хумсны лаак, нүүрний будгаа арилгана.
Мэс заслаас 8 цагийн өмнө юм идэж, ууж болохгүй (үүнд чихэр, бохь, ус орно).
Тохиромжтой хувцас (ноосон цамч эсвэл товчтой цамц), маск, ороолт, малгай, нарны шил зэргийг бэлдээрэй.
Мэс заслын дараа өөрийгөө удирдахад хүнд байдаг тул асран хамгаалагчтай ирнэ үү.