Лазераар үс авах тухай
Вонжины лазераар үс авах эмчилгээний ачаар тохиромж муутай, үр дүн багатай үс авах аргуудад баяртай гэж хэлцгээе!
Хусах, ваксдах аргаар үс авах нь орчин үед тийм ч тохиромжтой арга биш юм.
Лазерийн тусламжтай үс авах эмчилгээ нь үсний уутанцрын хөгжлийг зогсоох замаар үсийг насан туршид нь ургуулахгүй байх нөлөөтэй.
Лазераар үс авах
гэж юу вэ?
Лазерийн туяа нь үсний уутанцрын хар меланин нөсөөнд үйлчилж үсийг
үндсээр нь ургалтыг нь зогсооно.
Лазер зөвхөн хар меланин нөсөөнд үйлчилдэг учраас арьсанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Нэг удаагийн эмчилгээ үр дүнтэй байдаг хэдий ч олон удаагийн эмчилгээнд орвол
үр дүн гайхалтай сайн бөгөөд эдэд ямар ч гэмтэл учруулдаггүй.
Ихэвчлэн 5 удаагийн эмчилгээг санал болгодог бөгөөд 4-8 долоо хоногийн хооронд хийх ёстой.
Эмчилгээний хугацаа, тоо зэрэг нь үсний өтгөн шигүү байдал зэргээс хамаарч өөр өөр байна.