Шилбэний булчин багасгах

Шилбэний булчин багасгах Шилбэний булчин багасгах

Шилбэний булчин багасгах

Шилбэний булчин багасгах ажилбарын
тухай

  • Ажилбар хийгдэх хугацаа
    Ажилбар хийгдэх хугацаа

    1 цаг орчим

  • Оёдол салгах
    Оёдол салгах

    шаардлагагүй

  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх

    шаардлагагүй

  • Солонгост байх хугацаа
    Солонгост байх хугацаа

    1 өдөр

  • Зүсэлтийн талбай
    Зүсэлтийн талбай

    шаардлагагүй

  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт

    Тайвруулах, хэсэг газрын
    мэдээ алдуулалт

Шилбэ багасгах ажилбар гэж юу вэ?

Шилбэ багасгах ажилбар нь биеийн хэлбэр засах ажилбар бөгөөд шилбэний булчингийн мэдрэлийг хаах замаар шилбийг илүү нарийхан болгодог арга.
Вонжиний зүсэлтгүй арга нь булчинг бүтнээр нь түлдэггүй бөгөөд бичил хэмжээтэй хоолой ашиглан шилбэний арын (гастрокнемиус)
булчингийн мэдрэлийн судлуудыг дулааны эрчим хүчээр бөглөж эмзэглэлт, цус хуралт зэргийг багасгадаг арга юм.

  • Нарийн шилбэ

  • Тэгш хэмтэй
    хөлний шугам

  • Эдийн гэмтэлгүй

Яагаад Вонжины
шилбэ багасгах ажилбар гэж?

Учир нь та маш сайхан хөлний шугамтай болно!
Дан ганц шилбийг засаад зогсохгүй хөлийг бүхэлд нь галбирлаг нарийхан.

Учир нь эдийн гэмтэл болон сорви маш бага!
Эд болон мэдрэлийн гэмтлийг багасгаж үр дүнг сайжруулахын тулд олон
төрлийн багаж төхөөрөмж ашиглагддаг.

Учир нь эдгэрэлт хурдан, бараг л сорвигүй!
Зүсэлтгүй ажилбар учир өвдөлт багатай сорвигүй мөн шууд өдөр тутмын
амьдралдаа эргэн орох боломжтой.

Шилбэний булчингийн төрлүүд

Шилбэнд 3 төрлийн булчин байдаг: дотор эрээн булчин, гадар эрээн булчин болон загас хэлбэрийн булчин.
Хамгийн асуудалтай булчин нь дотор булчин бөгөөд энэ нь хөлний шугамыг үүсгэж байдаг.
Шилбэний гадар эрээн булчингийн багахан хэсэг нь үүнд хамаатай боловч хэт хөгжсөн тохиолдолд гадагш эргэдэг.
Мөн хэрэв бага зэргийн өөхийг нэмж өгвөл хэмжээ нь томрох ба шилбэтэй нэг шугаманд болж ирдэг.
Тиймээс булчингийн хөгжил болон өөхний агууламж зэргээс шалтгаалж шилбэнд хийх мэс заслын зөв аргыг сонгох хэрэгтэй.

Шилбэний хэмжээ багасгах
ажилбарын арга

  • ЭЛЕКТРОТЕРМ 20эс

    Арга 01

    ЭЛЕКТРОТЕРМ 20эс

    Вонжин нь дэлхийн хүнсний хяналтын (FDA болон KFDA) байгууллагуудаар баталгаажсан 20эс багажыг
    ашигладаг бөгөөд энэ багаж нь шилбэ багасгах ажилбарт маш үр дүнтэй. 1мм голчтой зүүг өндөр
    давтамжтай эдийг гэмтээлгүйгээр мэдрэлийн цэгт үйлчлүүлснээр мэдрэлийг сонгож хаах боломж олгодог.

  • Зүсэлтгүй, сонгомол невролиз

    Арга 02

    Зүсэлтгүй,
    сонгомол невролиз

    Энэ арга нь өндөр давтамжтай эрчим ашиглан шилбэний эрээн булчингийн мэдрэлийн үйл ажиллагааг
    саатуулах арга юм. Ойр орчмын эдүүдэд бараг гэмтэл учруулалгүйгээр булчинд сонгомол байдлаар нөлөөлж
    чаддаг. Мөн энэ арга нь булчинг түлж гэмтээхгүй, эмчилгээний дараах өвдөлт эмзэглэлт, хавдалт багатай.
    Ийм учир та өдөр тутмын амьдралдаа шууд орох боломжтой.

  • Дунд давтамжтай булчин багасгах ажилбар

    Арга 03

    Дунд давтамжтай
    булчин багасгах ажилбар

    Энэ арга нь дунд давтамжын төхөөрөмж ашиглан булчинг түлж үхжүүлэх арга юм.
    Халууны үйлчлэл булчинд нөлөөлснөөс хавдах боломжтой хэдий ч хэсэг газрын булчинг үр дүнтэй багасгадаг.
    Энэ арга ихэнхдээ шилбэний мэдрэл таслуулах ажилбартай хамт хийгддэг.