Гинопласти

Гинопласти Гинопласти

Үтрээний мэс ажилбар

Гинопласти ажилбарын тухай

  • Ажилбар хийгдэх хугацаа
    Ажилбар хийгдэх хугацаа

    1 цагаас хэтрэхгүй

  • Оёдол салгах
    Оёдол салгах

    шаардлагагүй

  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх

    шаардлагагүй

  • Солонгост байх хугацаа
    Солонгост байх хугацаа

    5 өдөр

  • Зүсэлтийн талбай
    Зүсэлтийн талбай

    шаардлагагүй

  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт

    Хэсэг газрын болон тайвшруулах
    мэдээ алдуулалт

Үтрээний мэс ажилбар гэж юу вэ?

Төрөлт хөгшрөлт, таргалалт зэргээс шалтгаалан үтрээ сунаж томордог.
Иймээс үтрээг лазер аппарат ашиглан сунасан хэсгийг багасган, гэмтсэн аарцагны булчинг хэлбэрт нь оруулсан засаж өгнө.
Ингэснээр бэлгийн дур ханалт нэмэгдсэн эмэгтэй та өөртөө итгэх итгэлээ дахин олж авах болно.

  • Өндөр
    дэвшилтэт лазер
    аппарат

  • Аарцагны
    булчинг
    чангаруулах

  • Бэлгийн дур
    ханалтыг
    нэмэгдүүлэх

Яагаад Вонжиний
үтрээний мэс ажилбарын
сонгох хэрэгтэй вэ?

Нэг удаагийн ажилбар л хангалттай!
Зөвхөн гадна талын хэлбэр гэлтгүй үтрээний доторх зөөлөн эд, булчингуудыг засаж өгдөг.
Нэг удаагийн ажилбараар гайхалтай үр дүнг авчирна.

Эд бага гэмтдэг учир түргэн эдгэнэ!
Өндөр технологийн туяа ашигладаг тул цус алдах, хавдах,
эд гэмтэх нөхцөл багатайгаас гадна хурдан эдгэнэ.

Сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс хэвийн үйл ажиллагаа,
гоо зүйн байдлыг давхар сайжруулна!

Үйл ажиллагаа, гоо зүйг хамтад нь сайжруулснаар бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэл
нэмэгдэх болно.

Үтрээ ямар байх ёстой вэ

Төрсний дараа, нас ахих тусам болон бусад шалтгааны улмаас үтрээний булчингуудын агших чадвар муудаж улмаар суларч, унждаг.

Ингэснээр бэлгийн дур ханамж буурч, өөртөө итгэх итгэл багасах шалтгаан болдог.
Хамгийн төгс үтрээ нь Н хэлбэртэй байх бөгөөд бэлгийн харьцаанд орох үед эмзэглэл байх ёсгүй.
Үтрээний доторх салст бүрхүүл нь уян хатан байх бөгөөд үтрээний тэнхлэг нь хэвийн байрлалаа хадгалдаг байх ёстой.

  • Үтрээний
    булчин
    чангаралт

  • Үтрээний
    тэнхлэгийн
    зөв байрлал

  • “H”
    хэлбэрийн
    үтрээ

Үтрээний ажилбарын үр дүнд

Үтрээний мэс ажилбарын аргууд

  1. 1 Аарцагны булчин сайжруулалт

    Аарцагны булчин сайжруулалт

    Энэ ажилбараар байнгын бэлгийн
    харьцаанд ордог эсвэл төрсний дараа суларч,
    унжсан аарцагны булчингийн үйл ажиллагааг
    сэргээж, сайжруулдаг. Энэ ажилбарын хамт
    Үтрээ чангалах ажилбар хийлгэхийг
    санал болгож байна.

  2. 2 Үтрээ чангалах ажилбар (Үтрээ залуужуулах)

    Үтрээ чангалах ажилбар (Үтрээ залуужуулах)

    Үтрээ чангалах ажилбарын (өөрөөр вагинопласти)
    үндсэн зарчим нь сунасан үтрээг чангалж өгөхөд оршино.
    Үтрээний эд болон булчин нь хэт сунасан тохиолдолд
    аарцагны холбоосыг дахин байрлуулна.

  3. 3 Үтрээний тэнхлэгний мэс ажилбар

    Үтрээний тэнхлэгний мэс ажилбар

    Энэ ажилбараар тэнхлэгнээсээ
    хазайсан үтрээг хэвийн
    (гадил) хэлбэртэй болгоно.
    Ингэснээр бэлгийн харьцааны
    үеийн дур ханамж сайжирдаг.

  1. 4 Үтрээний салст бүрхэвчийн мэс засал

    Үтрээний салст бүрхэвчинд
    тодорхой хэмжээний хуниас
    гарган оёж өгнө.

  2. 5 Үтрээний салст бүрхэвний PRP мэс ажилбар

    Үтрээнд PRP тариа тарин салст
    бүрхэвчийг эрүүл хүчтэй болгох бөгөөд
    ингэснээр үтрээ хуурайших
    шинж тэмдэг багасна.

  3. 6 Охин хальс сэргээх мэс засал

    Хүчтэй цочрол
    (тампон, унадаг дугуй, гэмтэл зэрэг)
    шалтгаалан гэмтсэн охин хальсийг
    буцаан хэлбэрт нь оруулах мэс ажилбар юм

Ажилбарын санамж
Өмнө болон дараа

  • Мэс ажилбарын өмнөemoticon

    Мэс ажилбарын өмнө

    • Цус шингэрүүлдэг эм бэлдмэл (жирэмслэлтээс хамгаалах эм, гормоны эм, витамин Е, асприн зэрэг)
      мэс засал хийлгэхээс 14 хоногийн өмнө уухаа зогсоох ба, даралт ихдэлт, зүрхний өвчин,
      чихрийн шижин, бамбай булчирхай зэргээс үүдэн эмчилгээ хийлгэж байгаа бол зөвлөх болон
      эмчид урьдчилан мэдэгдэнэ үү.
    • Мэс засал хийлгэхээс 3 хоногийн өмнө тамхи татахаа зогсоох хэрэгтэй.
      Мэс засал хийлгэх өдөр ханиад хүрсэн тохиолдол эмч болон зөвлөхөд заавал мэдэгдэнэ үү.
    • Мэс засал хийлгэхээс өмнө усанд орж, контакт линзгүй, үнэт эдлэлээ авч, хөл гарын хумсны
      будгаа бүрэн арилгаж ирнэ үү.
    • Мэс заслаас 6 цагын өмнө хоол хорих ба ингэхдээ бохь, чихэр, ус зэрэг ямар ч зүйл амруу хийхийг хориглоно.
    • Биед эвтэй хувцас өмсөнө үү. Мэс заслын дараа жолоо барихыг хориглоно.
  • Мэс ажилбарын дарааemoticon

    Мэс ажилбарын дараа

    • Эмчийн жорын дагуу эм уух хэрэгтэй. Мэс засал хийлгэсэн өдөр хэвтэж амрана уу.
      Мэс заслын дараа өдрөөс эхлэн шүршүүрт орох боломжтой ба шархтай хэсэгт ус хүргэхийг хориглоно.
    • Бүсэлхийнээс доош хүч өгсөн дасгал хөдөлгөөн 28 хоног хийхийг хориглоно.
      Бага зэргийг хөнгөн дасгал хөдөлгөөн 14 хоногийн дараагаас хийх боломжтой.
    • Саун, нийтийн усны газар, бассейнд 28 хоног орохыг хориглоно.
    • 28 хоногийн турш архи тамхи хэрэглэхийг хориглоно.