Хоолны дэглэм
- Эмнэлгээс гарсны 1~2 хоногт шингэн зүйл(зөгийн балтай ус, жүүс, сүү, иогурт), 3~4 хоногт шингэн хоол хүнс(зутангийн төрөл), 5~6 өдрийн дараа энгийн хоол хүнс (зөөлөн хоол) идэх хэрэгтэй.
- Хатуу хоол хүнс идэж болохгүйг анхаарна уу.
- Хурц, тостой өөхтэй хоолноос зайлсхийх шаардлагатай.
- Гаазтай ундаа, кофе, архи тамхийг 1 сараас дээш хугацаанд хориглоно.
- Жимсний үрийг авч шингэлж хэрэглэх нь зохистой бөгөөд ялангуяа бананыг сүүтэй миксердэж уувал тохиромжтой.
Эм уух
- Эмийг хоол идсэнээс 30 минутын дараа, өдөрт 3 удаа ууна.
- Эмийг 10 хоног уусан бол нэмж уух шаардлагагүй.
- Их хэмжээгээр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл гэдэс гүйлгэх магадлалтай учраас анхаарна уу.
- Өвчин намдаах эмийг зайлшгүй өвдсөн тохиолдолд уух бөгөөд эм уух хоорондын зай хамгийн багадаа 8~10 цагийн зайтай байх ёстой.
Унтах арга
- Амьсгалахад чөлөөтэй болсны дараа хэвтэж унтаж болно.
- Унтас байхдаа дэрээрээ нүүрээ даруулахгүйн тулд хүзүүний дэр хэрэглэж, дээш цэх дээшээ харж унтах хэрэгтэй:
- Нуруундаа 2~3 дэр юм уу хөнжил, зөөллөвч эвж унтах хэрэгтэй.
- Мэс засал хийлгэсэн хэсэг хавантай байх учраас цээжин биеэ 15 градус өндөрлөж унтах нь хаван буухад тустай.
Нүүрний хаван(Хүн хүний онцлогоос хамаарч өөр өөр байна)
- Эмнэлгээс гарснаас хойш эхний 2~3 хоногт хүйтэн жин тавих хэрэгтэй.
- Мэс заслаас хойш эхний 21 хоногт хамар нийхийг хориглоно.
- Цагаан татагч нүүрний боолтыг эмнэлгээс гарснаас хойш эхний 1өдөр 24 цаг боох бөгөөд түүнээса хойш 2~3 хоногт зөвхөн унтахдаа татаж бооно.
- Ерөнхий том хаван 7~14 хоногийн дотор бууж эхлэх бөгөөд 1 сарын дотор эрүүнээс доош хүзүүрүү хаван бууна.
- Мэс заслаас хойш 7~10 хоногт хамрын хөндийд цугларсан цус тонгойх юм уу амаа зайлахад цустай холилдож гарч болох учраас санаа зовсны хэрэггүй юм.
- Үс уналтаас сэргийлж 3~4 цагт удаа татагч боолтыг суллаж хуйханд массаж хийх хэрэгтэй.
Амаа зайлах болон шүд угаах(Hexomedine ам зайлагчаар 1:1 харьцаатайгаар устай хольж зайлна)
- Мэс заслаас хойш 2 дах эмчилгээнд иртэл амаа сайн зайлах хэрэгтэй.
- Амаа зайлахдаа усаар 7 удаа, Hexomedine ам зайлагчаар 3 удаа зайлна.ъ
- Ам зайлахдаа хүчтэй зайлахгүй бөгөөд амандаа балгасны дараа толгойгоо баруун зүүн хөдөлгөж зайлах хэрэгтэй. Хүчтэй зайлах тохиолдолд аман доторх оёдол задрах магадлалтай учраас(Амны оёдол авахаас өмнө соруул хэрэглэхийг хориглоно.)
- Эмнэлгээс гарсаас хойш эхний 7 хоног Hexomedine ам зайлагчаар зайлж түүнээс 14 хоног энгийн ам зайлагчаар зайлах хэрэгтэй.
- Эмнэлгээс гарсаас хойш 7 дах хоногоос эхлэн шүдээ угаах боломжтой бөгөөд хүүхдийн шүдний сойзоор угаах бөгөөд буйланд хүрэхгүйгээр шүдээ угаах хэрэгтэй.
Нүүр угаах болон усанд орох
- Мэс заслын дараа эхний 1 сард халуун усны газар болон сауны газар орохгүй байх хэрэгтэй.
- Нүүрээ угааж болох ч хавантай байх учраас ширүүн үрж угаах биш зөвхөн угаах хэрэгтэй. (Нүүрний массажинд орж болохгүй)
- Үсээ угаахдаа урагшаа толгойгоо тонгойлгохгүй хойшоо гэдийж угаах болон босоо байдлаар угаах хэрэгтэй. Үсээ угаахдаа бусдын тусламжийг авна уу.
- Шанаа багасгах мэс заслыг хамт хийлгэсэн бол эхний эмчилгээн дээр оёдол авхуулсны дараа үсээ угаах боломжтой.
- Шанаа багасгах мэс заслыг хамт хийлгэсэн тохиолдолд нүүрэнд наалттай байгаа наалтыг хуулж авахгүйгээр наалттай чигээр нь үсээ угаах хэрэгтэй.
Бусад анхаарах зүйлс
- 21 хоногийн дараанаас эхлэн ам нээх дасгалыг ойр ойрхон хийх хэрэгтэй. (Дасгал хийх явцад амны булчин эвгүй мэдрэгдэх ч энэхүү мэдрэмж нь бага багаар багасна) Ам нээх дасгалыг 3~6 сараас дээш ойр ойрхон хийж өгөх хэрэгтэй.
- Амны болон булчингийн дасгалыг ойр ойрхон хийж өгвөл хаван буух болон булчингийн эдгэрэлт тустай.
- Хөнгөн ойр зуурын салхинд гарч алхах боломжтой бөгөөд хүнд төрлийн дасгал нь 1 сарын дараанаас эхлэн хийх боломжтой.