Мэсгүй аргаар бие хэлбэржүүлэх

Мэсгүй аргаар бие хэлбэржүүлэх Мэсгүй аргаар бие хэлбэржүүлэх

Мэсгүй аргаар бие хэлбэржүүлэх

Мэсгүй аргаар бие хэлбэржүүлэх
аргын тухай

  • Ажилбар хийгдэх хугацаа
    Ажилбар хийгдэх хугацаа

    1 цаг орчим

  • Оёдол салгах
    Оёдол салгах

    шаардлагагүй

  • Эмнэлэгт хэвтэх
    Эмнэлэгт хэвтэх

    шаардлагагүй

  • Солонгост байх хугацаа
    Солонгост байх хугацаа

    2 өдөр

  • Зүсэлтийн талбай
    Зүсэлтийн талбай

    шаардлагагүй

  • Мэдээ алдуулалт
    Мэдээ алдуулалт

    шаардлагагүй

Мэсгүй аргаар
бие хэлбэржүүлэх
гэж юу вэ?

Энэ нь ямар нэгэн зүсэлт болон мэс ажилбаргүйгээр биеийг хэлбэржүүлэх арга.
Үүнд зарим төрлийн лазер болон тарилга эмчилгээ багтдаг бөгөөд шууд хэвийн амьдралдаа орох боломжтой.

  • Гуалиг биеийн
    хэлбэр

  • Зүсэлтгүй

  • Хурдан
    эдгэрэлт

Яагаад Вонжины
мэсгүй аргаар бие хэлбэржүүлэх
аргыг сонгох хэрэгтэй вэ?

Яагаад гэвэл та гоолиг сайхан биетэй болж чадна!
Зөвхөн гоолиг болоод зогсохгүй биеийн бүх хэсгийн шугам дур булаам болно.

Учир нь эдийн гэмтэл болон сорви маш бага!
Эд, болон мэдрэлийн гэмтлийг багасгаж үр дүнг сайжруулахын тулд олон
төрлийн багаж төхөөрөмж ашиглагддаг.

Учир нь эдгэрэлт хурдан, бараг л сорвигүй!
Зүсэлтгүй ажилбар учир өвдөлт багатай сорвигүй мөн шууд өдөр
тутмын амьдралдаа эргэн орох боломжтой.

Мэсгүй аргаар биеийн хэлбэржүүлэх
ажилбарын төрлүүд

БелодиБелоди

Хүн нас ахих тусам тэдний арьсны уян чанар алдагдах ба арьсанд агуулагдах коллагены хэмжээ эрс багасдаг.
Ингэснээр нас ахих тусам арьс нимгэрч, үрчлээтэн, унжиж байдаг.

Белоди гэж юу вэ?

Белоди гэдэг нь лазер эмчилгээний багаж бөгөөд 980 нанометрийн чичрэлтээр жинхэнэ арьсны давхаргад хүчтэй нөлөөлж коллаген,
эласитин уургийн төлжилт, идэвхийг сайжруулах замаар унжиж суларсан арьсыг чангалж, хэмжээг нь нэмэгдүүлж, өргөлт өгдөг.
Мөн арьсны биелэг байдлыг сайжруулах замаар биеийн уян хатан шугамыг бий болгодог.

Белоди төхөөрөмжийн нөлөө

  • Ажилбарын дараагаас арьс өргөгдсөн байдлаар үр дүнг нь харах боломжтой
  • 1~2 долоо хоногийн дараагаас арьсны уян хатан чанар нэмэгдэж унжсан арьс засагдсан байх болно
  • Ажилбараас 4~6 долоо хоногт арьсны татагдалт тасралтгүй үргэлжилнэ
Өөх царцаахӨөх царцаах

Өөх царцаах эмчилгээ гэж юу вэ?

Энэ нь өндөр технологийн өөх задлагч бөгөөд өөхний эсүүдийг бага температурт царцаах замаар эмчилдэг.

Өөх царцаах ажилбарын явц

  1. Алхам 1 35 минут - Зөвхөн өөхний эсүүдийг царцааж хөлдөөнө
  2. Алхам 2 5 минут - Түр амраана
  3. Алхам 3 5 минут - Иллэг хийнэ
  4. Алхам 4 Нийтдээ 45 минутанд - багтаж бүх ажилбар хийгдэнэ

Өөх царцаах эмчилгээний зарчим

Өөх царцаах эмчилгээний зарчим Өөх царцаах эмчилгээний зарчим Өөх царцаах эмчилгээний зарчим Өөх царцаах эмчилгээний зарчим
Хэт авиан эмчилгээ

Хэт авиан эмчилгээ гэж юу вэ?

Энэ нь 3D хэт авиан долгионоор өөхний эсүүдийг арилгаснаар биеийг галбиржуулж,
арьсыг татах арга юм. Мөн дулааны үйлчлэлээр арьсны гүн давхаргад байх өөхний
эсүүдийг үхүүлж коллагенийг төлжүүлснээр арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.

Санал болгож буй

  • Төрөлхийн мэт үр дүн хүсэж байвал
  • Мэс ажилбар хийлгэх хангалттай хугацаагүй бол
  • Арьсны уян хатан байдал алдагдсан бол
  • Биеийн тодорхой хэсгийг хэлбэржүүлэхийг хүсвэл
  • Арьс унжсан бол
  • Ажилбар хийгдэх хугацаа

    Ажилбар хийгдэх
    хугацаа

    20 минут

  • Ажилбар хийх шаардлагатай тоо

    Ажилбар хийх
    шаардлагатай тоо

    Долоо хоногт 1 өдөр 2-3 удаа

  • Мэдээ алдуулалт

    Мэдээ
    алдуулалт

    Хэрэггүй

  • Өдөр тутмын үйл ажиллагаа

    Өдөр тутмын
    үйл ажиллагаа

    Шууд

Өөх соруулах (шар лонх)

Өөх соруулах (шар лонх) арга гэж юу вэ?

Энэ аргын үндсэн зарчим нь өөх соруулалтын аргатай адил бөгөөд биеэс өөхийг соруулан авна. Хэдийгээр энэ аргаар хангалттай их хэмжээний өөх соруулах боломжгүй ч дасгал хийгээд арилгаж чадахгүй байгаа тодорхой хэсэг газрын өөхөн давхарга тухайлбал гар, сурга, хэвлийн доод тал, гуяны дотор гадар, шилбэ гэх мэт газрын өөхийг соруулах боломжтой.

Санал болгож буй

  • Төрөлхийн мэт үр дүн хүсэж байвал
  • Мэс ажилбар хийлгэх хангалттай хугацаагүй байвал
  • Тодорхой хэсэг газрын өөхийг багасгахыг хүсвэл
  • Тодорхой хэсэг газрыг галбиржуулахыг хүсвэл

Онцлог

  • Ажилбарын дараа өөрийн жингийн өөрчлөлтөөс үүдэлтэй биеийн доторх үйл ажиллагааны өөрчлөлтийг мэдрэх болно!
  • Хэт авианы тусламжтайгаар биеийн өөхний хэмжээ багассаныг харж болно!
  • Соруулан гаргасан өөхийг мөн харж болно!
  • Ажилбарын явц болон эдгэрэлтэнд богино хугацаа шаардагддаг!
Барби шугамны тарилга

Барби шугамны тарилга гэж юу вэ?

Барби шугаман тарилга бол сайжруулсан уусмалаар хэвийн өөхийг уусгах тариа бөгөөд найрлагандаа байгалийн гаралтай олон төрлийн уусмалуудыг агуулдаг.

Санал болгож буй

  • Ажилбарт зарцуулах хугацаа багатай бол
  • Төгс биеийн харьцаатай болохыг хүсвэл
  • Дасгал хийгээд арилгаж чадахгүй байгаа биеийн зарим хэсгийг сайхан болгохыг хүсвэл
  • Хувцас өмсөхөд маш сайхан биеийн харьцаатай харагдахыг хүсвэл

Барби тарилгын зарчим

  • Тарилга хийсний дараа бөөгнөрсөн өөхний эсүүд бутарна
  • Өөхний эсүүд салангид болно
  • Дараа нь өөхний эсүүд үхэж шингэн болж хайлна
  • Хайлсан өөхний эсүүд байгалийн жамаар гадагшилна