Арьсны эмнэлэг

Арьсны эмнэлэг Арьсны эмнэлэг

Хар толбо / Сэвх / Толбо

Хар толбо / Сэвх / Толбо гэж юу вэ?

  • Хар толбо буюу Меласма

    Хар толбо буюу Меласма

    Нөсөөжилтөөс үүдсэн эмгэгийн хамгийн түгээмэл хувилбар бөгөөд хацрын яс орчмын меланины хэт төлжилтөөс үүдэн хацар орчмын арьс хар бараан харагддаг. Энэ нь 30-40 насны эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог. Меласма нь ихэвчлэн хацрын хэсэгт цайвар бор, хар бор өнгө үүсгэж харагддаг. Мөн нэгэнт бий болсон бол байгалийн жамаар арилдаггүй. Энэ төрлийн нөсөөжилтийг бага дээр нь
    эмчлэхгүй бол нүүрийг тэр чигт нь хамрах аюултай байдаг.

  • Сэвх

    Сэвх

    Сэвх нь жижигхэн бор толбонууд байдаг бөгөөд арьсны гадаргууд 5-6 мм хэмжээтэй үүссэн байх бөгөөд ихэвчлэн нарны тусгалын газрууд болон гар, хацар, цээж зэрэгт бий болдог. Эмзэг арьстай хүмүүст ихэвчлэн тохиолддог.

  • Насны толбо

    Насны толбо

    Энэ төрлийн толбо 40-өөс дээш насны хүмүүст хамгийн их тохиолддог бөгөөд хэт ягаан туяаны нөлөөнд удаан байсан бол мөн бий болсон байх боломжтой. Үзэгдэх байдал нь бор мэнгэ шиг харагддаг. Гадаа ажил хийдэг хүмүүст буюу хэт ягааны туяаны нөлөөлөлд ажилладаг залуу хүмүүст ч тохиолдож болно. Энэ нь байгалийн жамаар алга болдоггүй бөгөөд цаг хугацааны явцад улам тархаж томрох аюултай.

Хар толбо/ Сэвх / Толбо
үүсэх шалтгаан

Хар толбо/ Сэвх / Толбо үүсэх шалтгаан
  1. 1

    Эмэгтэй хүний дааврууд

    Эмэгтэйчүүдийн эстроген хэмээх даавар нь меланин нөсөөг бий болгож улмаар сэвх,
    толбо үүсэх шалтгаан болдог.
    Жирэмслэлтийн үед эсвэл төрөлт хянах эм хэрэглэж байгаа тохиолдолд илэрдэг.

  2. 2

    Хэт ягаан туяа

    Хэт ягаан туяаны нөлөөгөөр меланин нөсөөний төлжилт идэвхждэг.
    Ийм учраас удаан хугацааны туяаны нөлөөлөл нь сэвх, толбо үүсгэдэг.
    Ихэнх тохиолдолд зуны улиралд ХЯ туяанаас үүдсэн байдаг.

  3. 3

    Стресс

    Стрессийн үр дүнд дархлааны систем ачаалж улмаар меланиныг их хэмжээгээр бий болгодог.

  4. 4

    Удамшлын хүчин зүйл

    Хэрэв гэр бүлийн гишүүн тань сэвх, толботой бол та сэвх, толботой болох магадлал их байдаг.

Эмчилгээний арга

  1. Арга 01

    LASER TREATMENT

    Арьсанд гадны нөлөө учруулахгүйн үндсэн дээр лазер эмчилгээний өмнө арьсыг маш сайн цэвэрлэх
    хэрэгтэй байдаг. Тусгай спирал ашигладаг бөгөөд энэ нь үхсэн эд эс, себумыг арилгаснаар хар батга тэргүүтнүүд арилдаг. Үүний дараа арьсны нөхөн төлжилтийг эрчимжүүлэх үүднээс глицерин агуулсан шим бодисыг ашигладаг.

  2. Арга 02

    Тарилгын эмчилгээ

    Арбутин, глутадионы найрлага нь арьсанд нөсөөжилт үүсэхээс сэргийлэхээс гадна меланины
    төлжилтөөс сэргийлдэг.
    Хийх газар: Сэвх, толбо, нөсөө, хар толбо, насны толбо зэрэгт

  3. Арга 03

    LASER TREATMENT

    The laser can restraint excessive sebum secretion. It helps to regenerate the skin cell and collagen to relieve the scar from the acne. Also some of the laser can help with the tightening the skin to reduce the size of pores.

  4. Арга 04

    MEDICAL SKIN CARE

    Periodic scaling treatment is required to control and remove sebum secretion and also to prevent recurrence of acne creation.