wojin Гоо сайхны мэс заслын талаарх Буруу ойлголт Зун мэс засал хийлгэх-Are we more prone to infections during summer? Антибиотек болон айр кондишны тусламжтайгаар аль ч улиралд хагалгаа хийлгэсэн хувь хүн өөрөө арчилгаа сайн хийж чадвал ямар ч асуудалгүй. Хүн ямагт тогтсон градусыг барьж байдаг учир зун хагалгаа хийлгээд үрвсэл үүснэ гэдэгт санаа зовох хэрэггүй бөгөөд хагалгааны дараа анбиотек хэрэглэн вирусээс хамгаалдаг учир үрэвсэл үүсэх магадлал маш бага. Хэдийгээр ариутгасан орчинд хагалгааэмчилгээ хийлээ ч өвчтөн өөрөө зааврын дагуу дэглэмээ барихгүй бол тухайн хэсэгт үрэвсэл үүсэх магадлалтай учир, хагалгааны дараа эмчийн зааврыг дагаж, бохир хөвөн маарал зэргээр арчихгүй, архи тамхи хэрэглэхгүй, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэн, стрессдэхгүй байх нь хамгийн чухал. Мөн хагалгааны дараа тодорхой хугацаанд хөлс ихээр гаргасан дасгал хөдөлгөөнийг хорьж, хагалгаа хийлгэсэн хэсэгт хөлс гарвал даруй арчиж цэвэрлэх хэрэгтэй. Зун мэс засал хийлгэх - Зун хамар хийлгэвэл дараа нь гүзээлзэгэнэ шиг улайлт үүсдэг үү ? Хамрын хагалгааны дараа гарах өөрчлөлт улиралтай ямар ч хамааралгүй.Хамар гүзээлзгэнэ шиг болдог шалтгаан нь силконоос биш буруу зуршил, нүхжилт, судас зэргээс шалтгаалдаг бөгөөд, өвөл хамрын үзүүр улайдаг нь хагалгаатай ямар ч хамааралгүй.Тиймээс хамрын хагалгааг улиралтай холболгүй, хувь хүний биеийн онцлог, арьс, бохир халдвар, дахин хагалгаа зэрэг өвчтөн өөрийн онцлогийг бүрэн таньж эмчтэй зөвлөх нь чухал.[Зун хамрын мэс засал хийлгэвэл]Ус хүргэвэл бохироржүрэвсэлүүсэх магадлалтай учир оёдлын утсаа аваагүй үедээ ус хүргэхгүй байх хэрэгтэй. Ерөнхий заалт нь хамрын хагалгаанаас хойш 7 хоногийн турш ус хүргэхгүй байх ёстой. Зун нүүрээ угаахгүй хэцүү байх бол зөөлөн хөвөн усаар норгон шархтай хэсгээ тойруулан зөөлөн арчиж өгөн, гадагш гарахдаа нарны малгай өмсөж хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй. Хөхний мэс засал Хөх томруулах мэс заслын дараа хүүхэд хөхүүлэхэд асуудал үүсэх үү? Хөх томруулах имплант нь хөхний зөөлөн эдээс өөр байрлалд ордог учир хүүхэд хөхүүлэхэд ямар ч асуудалгүй.Мөн имплант зөөлөн эдийн цаанаас өргөж өгөх үүрэгтэй учир гормонд ямар ч нөлөө өгөхгүй. - Хөхний мэс заса-Хөхний мэс заса? Хөх томруулах мэс засал хийлгээд 10 жил болгонд имплантаа солиулах ёстой гэсэн зүйл байхгүй.Имплант ийм хугацаанд солих ёстой гэсэн заалт тусдаа байдаггүй. Мэргэжлийн эмчийн тусламжтайгаар хагалгаа хийлгээд, хагалгааны дараах эмчилгээгээ бүрэн авч, хувийн дэглэмээ зөв бариад явбал ямар ч асуудалгүй. Харин имплантны хэмжээ хэлбэрээ өөрчлөхийг хүсвэл дахин хагалгаанд орж солиулж болно. Хөхний мэс засал - Хөхний мэс засал хийлгэвэл мэдрэмж буурдаг уу? Ихэнх эмэгтэйчүүд хөхний мэс заслын дараа мэдрэлд нөлөөлөх, хөх хатуурах зэрэг муу үр дагавар гарах вий гэж санаа зовдог. Хөхний толгой мэдрэмжийг хариуцсан мэдрэлийн судсыг имплант бага зэрэг түлхэж л байдаг түүнээс үүдэн мэдрэмж алга болох юмуу муудах явдал гарахгүй. Хөхний мэс засал - Хагалгааны дараа шинжилгээ  өгөхөд асуудал гарах уу? Техник технологи хөгжөөгүй байхад хөхний шинжилгээ өгөхөд асуудал гардаг байсан хэдий ч хөхний зураг авалтын аппарат хөгжиж одоо ямар ч асуудалгүй болсон.Мөн имплант зөөлөн эдээс өөр байрлалд ордог учир хөхний хорт хавдрын шинжилгээ хийлгэхэд асуудал үүсэхгүй. Бусад - Бүтэн наркоз хийлгэвэл мартамхай  болдог уу?  Наркоз болон ой тогтоолт ямар ч хамааралгүй.  Бүтэн унтуулганд орсны дараа толгой эргэх болон нэг хоёр хоног мартаж санах тохиолдол ховор илэрдэг ч энэ нь түр хугацааны л зүйл юм.   Бусад - Бүтэн наркоз хийлгэвэл мартамхай  болдог уу?  Наркоз болон ойтогтоолт ямар ч хамааралгүй.  Бүтэн унтуулганд орсны дараа толгой эргэх болон нэг хоёр хоног мартаж санах тохиолдол ховор илэрдэг ч энэ нь түр хугацааны л зүйл юм. Бусад -  Гоо сайхны мэс заслыг бага байхдаа хийлгэхэд зүгээр байдаг уу? Төрөлхийн гаж согогтой эсвэл гадаад үзэмж талаасаа асуудалтай бол нас харгалзахгүй хагалгаа хийлгэх нь зөв.Сургуульд ороод үе тэнгийнхэндээ шоолуулж эхэлснээр бага насны хүүхэд сэтгэл санаагаар унадаг. Энэ нь цаашлаад өсөлт хүмүүжилд нь муугаар нөлөөлдөг учир бага дээр нь асуудлыг засаж өгөх хэрэгтэй.Харин дээр дурдсанаас өөр тохиолдол бол заавал бага насандаа гоо сайхны мэс засал хийлгэ гэж зөвлөхгүй. Бага насанд үүссэн сорви өсөхөд хүртэл хамт өсөж байдаг. Тиймээс гоо сайхны мэс заслыг шилжилтийн нас өнгөрөөд хийлгэх ба хамрын яс, нүүрний яс зэргийг 18 нас хүрч насанд хүрсний дараа хийлгэхийг зөвлөдөг.